Л.Оюун-Эрдэнэ Орос руу "Хүннү айр" компанийн жижиг онгоцоор явсан бөгөөд Дорнодод газардаж шатахуун хийгээд цааш нисжээ

Л.Оюун-Эрдэнэ Орос руу "Хүннү айр" компанийн жижиг онгоцоор явсан бөгөөд Дорнодод газардаж шатахуун хийгээд цааш нисжээ

ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцохоор өнөөдөр /2022.09.06/ өглөө тус улсын зорьсон.

Харин Орос, Украины дайны улмаас АНУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компани ОХУ-ын агаарын тээвэрлэгч нарт техникийн тусламж, засварын үйлчилгээ үзүүлж, эд анги нийлүүлэхээ больсон тул олон улсын авиа компаниуд ОХУ руу хийх нислэгүүдээ тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа юм.  Иймд манай улсын МИАТ компанийн "Бонинг" загварын онгоцнууд ч энэ оны гуравдугаар сар /2022.03/-аас эхлэн Орос руу хийх нислэгүүдээ зогсоосон.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ руу ямар агаарын хөлөг ашиглан ниссэн нь анхаарал татаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Л.Оюун-Эрдэнэ болон албаны хүмүүс “Хүннү айр” компанийн жижиг онгоцоор ОХУ-ын Владивосток хот руу явсан байна. Тэд өнөөдөр /2022.09.06/ өглөө "Хөшигтийн хөндий" дахь Олон улсын нисэх буудлаас хөөрч, удалгүй Дорнод аймагт газардаж, онгоцондоо шатахуун дахин сумлаад цаашид ниссэн гэх мэдээлэл байна.