"С.Эрдэнэ, Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмждэг хүмүүс цэрвээд ирэхгүй байна" гэж М.Тулгат ярьжээ

"С.Эрдэнэ, Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмждэг хүмүүс цэрвээд ирэхгүй байна" гэж М.Тулгат ярьжээ

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат Өдрийн сонины өнөөдөр /2022.09.06/-ийн дугаарт ярилцлага өгчээ.

Тэрээр энэ ярилцлагадаа, “2020 оны УИХ-ын сонгуулиар дүрмээрээ хариуцлага хүлээж огцорсон С.Эрдэнэ дарга намын дүрэм доторх зөрчилтэй байдлыг ашиглаад, мөн намын даргаар хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байгаа нь дүрмийн явж байгаа зүйлийг дүрмийн бус болгочихоод байна. Намын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс, залуучууд цэрвээд байна. Байгаа хэд нь хэд гурван талд учраа олохгүй байна” гэжээ.