Өчигдөр /2022.09.05/ 12 цагийн үед МОХС-ийн захирал Ж.Соронзон сургуулийн үйлчилгээний ажилтныг өрөөндөө зодож хэвтэрт оруулжээ. Тодруулбал, үйлчилгээний байгууллагын ажилтан М нь захирал Ж.Соронзонд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчхээд сургуулиасаа гарч яваад гудамжинд цус харван унасан байна. Одоогоор биеийн байдал маш хүнд Гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа аж. Энэ талаар Нууц.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа мэдээлжээ.
