Засгийн газрын “Дан дээл”-тэй зарим сайдуудыг өнгөрсөн долоо хоног /2022.08.30/-т үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд УИХ-ын зарим гишүүдийг томилсон. Харин Л.Оюун-Эрдэнийн шинэ кабинетад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гурван сайдыг томилно гэсэн ч тус бүлгийн хурлын ирц хүрээгүй тул өнөөдрийг хүртэл “хүлээгдэж” байгаа аж.
Тодруулбал, Эрүүл мэндийн яам болон Барилга хотын байгуулалтын яам мөн Боомтын асуудал хариуцсан Шадар сайд гэсэн гурван албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүдээс томилохоор хүлээж байгаа аж. Тэгвэл Эрүүл мэндийн сайдад Ц.Туваан, Барилга хот байгуулалтын сайдад Ш.Адьшаа эсвэл Б.Пүрэвдорж, Боомтын асуудал хариуцсан Шадар сайдаар Н.Ганибалыг томилох асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Бейсен, С.Одонтуяа, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн ярилцсан байна. Харин тэдний энэ яриа тохирооог гишүүд нь болох Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын таван гишүүн дэмжихгүй эсэргүүцэж бүлгийн хуралдаа оролцохгүй, ирж ирцээ бүрдүүлэхгүй байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Засгийн газарт би орохгүй. Сөрөг хүчний байр сууриа илэрхийлээд улс төрөө хийгээд явна” гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эв зүйгээ олж ирцээ бүрдүүлж, Засгийн газарт орж ажиллах эсэх асуудлаа нэг тийш нь шийдсэн тохиолдолд С.Энхболд, Б.Мөнхбаатар огцрох ажээ.