Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын чиг үүргийг өөрчилж, нэрийг нь өөрчилнө

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын чиг үүргийг өөрчилж, нэрийг нь өөрчилнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа.

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа."Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Монгол Улсын баялгийн сан болгох ажлын хүрээнд тус компанийг олон улсын туршлагатай хүнээр удирдуулна. Гүйцэтгэх захирлыг гадаадын болон дотоодын боловсон хүчний дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилно.
  • Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болголоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгана.
  • Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар боллоо.
  • 2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д өргөн барих үүрэг болголоо.

ҮЗЭХ: