Б.Батцэцэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Б.Батцэцэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.05/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох төлөвтэй байна. Ерөнхийлөгч Нью-Йорк хотноо ажиллаж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Мөн ОХУ-ын Владивосток хотноо болох  "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Энэхүү уулзалт нь жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг. Манай улс Ерөнхийлөгчийн түвшинд байнга оролцсоор ирсэн. Ерөнхий сайдтай хамт Гадаад харилцааны дэд сайд дагалдаж явна. Бид эргэн тойрондоо болж буй эдийн засгийн үйл явцын гадуур үлдэхгүй, аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ үргэлжлүүлж байх нь манай улсын ашиг сонирхолд нийцдэг. Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Боаод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр дээд түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын боломжийг дээд хэмжээгээр ашиглана гэсэн зорилтыг тавьж сайтар бэлтгэн оролцдог.

Энэхүү чуулга уулзалтаар Ерөнхий сайд улс төрийн оролцооноос гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн. Хоёр талын яриа хэлцлийг олон улсын түвшинд урагшлуулах, оролцооны хүрээг өргөжүүлэхэд эдийн засгийн чуулга уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумд маш тодорхой зорилттой оролцоно.

Нэгдүгээрт, Эгийн голын УЦС, баруун босоо, зүүн босоо төмөр замын тэнхлэг, төмөр замын төв коридорын асуудал, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагуудтай уулзана.

Хоёрдугаарт, манай улс гадаад бодлогоор хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг гуравдагч хөршүүд маш сайн ойлгодог. Мөн манай хоёр хөрш манай улсыг гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг ойлгодог. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүх бүс нутгийн санаачилга, эргэн тойронд болж буй үйл явдалд тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлолготой гэдгийг дэлхий нийтэд харуулах гол хүчин зүйл гэдгийг онцлон хэлье” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө