Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхгийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхгийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын Сайд Ражнат Синхг өнөөдөр /2022.09.05/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний Монгол Улсад хийх айлчлал есдүгээр сарын 05-7-ны хооронд үргэлжилнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын Сайд Ражнат Синхг маргааш Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай Батлан хамгаалахын яаманд уулзалт хийнэ. Үүний дараа  хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар "Cyber Security Training Center"-ийн нээлтийн ажиллагаанд хамтран оролцоно. Мөн айлчлалын үеэр Монгол Энэтхэгийн Найрамдлын сургуулийн шавь тавих ёслол Зайсанд болох ба Боловсролын сайд болон бусад төлөөлөл оролцох аж.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхана. Мөн  Гандантэгчинлэн хийдэд Хамба номун хан болон бусад бурхан шашны төлөөлөлтэй уулзах юм байна.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө