Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан болдог. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдаан өнөөдөр /2022.09.05/ болж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд болох бөгөөд Засгийн газрын хэд, хэдэн сайд оролцоно. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцож Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх юм.