Өнгөрсөн долоо хоног /2022.08.30-09.03/-т Улаанбаатар хотод автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялгаж зорчуулсан. Харин хотын дарга Д.Сумъяабазар тус шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ Лхагва гараг /2022.09.07/-т НИТХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
-ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ НЬ ТҮГЖРЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТҮР ЗУУРЫН АРГА Д.СУМЪЯАБАЗАР АА!!!-
Учир нь тэгш, сондгой хязгаарлалтаас өмнө Улаанбаатарт 460 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож 7-8 км цагийн хурдтай зорчиж байсан бол тэгш, сондгойгоор нь ялгаснаар хөдөлгөөнд оролцох автомашины тоо 250 мянга болон буурч, хурд нь 17-18 км цаг болж нэмэгдсэн юм байна. Иймд тэгш, сондгой хязгаарлалт үргэлжилбэл энэ тоо цаашид хадгалагдана гэж “бөх” хотын дарга Д.Сумъяабазар төсөөлсөн байж магадгүй. Гэтэл энэ төрлийн хязгаарлалт түр зуурынх гэдгийг бид сүүлийн 10 жилийн хугацаанд туршаад үзчихсэн.
Тухайлбал, “дугаарын хязгаарлалттай зорчих”, “нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих”, “автобус нэгдүгээр эгнээгээр зорчих” зэрэг нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж чадаагүй.
Харин Улаанбаатарт хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд 2021 онд 420 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталсан. Гэтэл энэ их мөнгөөр автомашиныг тэгш, сондгой хязгаарлаж, түгжрэлийг шийдвэрлэнэ гэж Д.Сумъяабазар дарга бодож байгаа бол энэ нь “оновчтой шийдэл” биш. Харин 420 тэрбум төгрөгөөр Захуудаа хотоос гаргаж, Их дээд сургуулиудаа нийслэлээс нүүлгэж, Явган хүний болон унадаг дугуйн замтай болгож, Тусгай замын автобус, иргэдийг нийтийн тээврээр зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг бөөгнөрүүлж биш тэлж хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН КОМПАНИУД ХОТЫН ТӨВД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРЬЖ БӨӨГНӨРЛИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА!!!-
Өдгөө хотын төвд УИХ-ын гишүүдийн компаниуд хэдэн зуун тэрбумын ашиг олохын тулд хэдэн арван давхар, олон зуун айлын хорооллыг барьж нэг дор барьж, авто замын түгжрэлийг үүсгэж байгаа нь үнэн.
Тухайлбал, өнөөдөр УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд Ж.Ганбаатарын компани хотын төвд буюу Циркийн урд 25 давхар олон зуун айлын орон сууцны хороолол барьж байна. Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн компани “Чингис” зочид буудлын хашаанд мөн 25 давхар олон зуун айлын хорооллыг барьж байна. Хотын төвд тэдний барьж байгаа байшин хороолол нь ердөө энэ. Харин ашиглалтад оруулсан хотын төвийн орон сууцны хороолол нь хэдэн арваар тоологдоно.
Энэ бүхэн бөөгнөрөл нь Улаанбаатарт автозамын түгжрэлийг үүсгэж байгаа гэдгийг Д.Сумъяабазар огт ярьдаггүй, харин иргэдийн хэрэглээг хязгаарлана гэж ярьдаг хачирхалтай. Үнэндээ хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн хөдлөх хөрөнгөө хэрэглэх, зарцуулах эрхийг хязгаарлах эрх түүнд байхгүй.
Учир нь Үндсэн хуулийн 16.3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Энэ утгаараа Улаанбаатар хотыг бөөгнөрүүлж, хэрэглээг нь хязгаарлах биш нийслэлийг тэлж, хэрэглээг нь чөлөөтэй болгох нь чухал.
Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж Улаанбаатарт ТОГТМОЛ хөдөлгөөнд оролцуулах нь зөв үү?
Нийт: 22 саналтай