Дэлхийн цом: Эмэгтэй бөхчүүд хэсэгтээ АНУ, ОХУ-ын тамирчидтай учраа таарав

Дэлхийн цом: Эмэгтэй бөхчүүд хэсэгтээ АНУ, ОХУ-ын тамирчидтай учраа таарав

Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр болов. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг В хэсэгт 2003 онд Дэлхийн цомд түрүүлсэн АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын тамирчидтай учраа таарав.

Тэмцээний “А” хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ багийнхан багтлаа.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө