Ерөнхий сайдын зөвлөх асан Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон захирамжаа Л.Оюун-Эрдэнээс авчээ

Ерөнхий сайдын зөвлөх асан Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон захирамжаа Л.Оюун-Эрдэнээс авчээ

Өнөөдөр /2022.09.02/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамж гарч Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа албан ёсоор ажлаа хүлээн аваад, буцсан байна.

Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэсэн байна. 

Тэрбээр, "Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно. Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.  Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй. Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" гэжээ.