Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэхүү журам нь маргааш дуусах бөгөөд иргэдийн санал асуулгаар оруулж дэмжигдвэл НЗДТГ-аас НИТХ рүү оруулж хэлэлцэнэ гэдгийг албаныхан мэдээлээд буй.
Харин энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “НЗДТГ-ын захирамжаар долоо хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор явуулах ажлыг хийлээ. Цаашид мөн хэрэгжүүлэх талаар есдүгээр сарын 07-ны өдөр НИТХ-аар оруулна. Энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал хэдэн жил ч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Бүх түвшинд энэ асуудал явна гэж ойлгох хэрэгтэй” гэжээ.