ЗХУ-ын сүүлийн ерөнхийлөгч Михаил Горбачев таалал төгссөнд манай ГХЯ-наас эмгэнэл гаргажээ

ЗХУ-ын сүүлийн ерөнхийлөгч Михаил Горбачев таалал төгссөнд манай ГХЯ-наас эмгэнэл гаргажээ

ЗХУ задрахын өмнөх сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачев 91 насандаа Москвад таалал төгссөн тухай албан ёсоор мэдээлэл гарсан. Иймд манай Гадаад харилцааны яамнаас дараах эмгэнэлийг нийтэлжээ.

ЭМГЭНЭЛД; 

“Зөвлөлт болон Оросын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв хорооны сүүлчийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Сергеевич Горбачев таалал төгссөн явдалд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд Монгол Улсын төр засаг гүн эмгэнэл илэрхийлж байна. Михаил Сергеевич Горбачевын эхлүүлсэн шинэчлэл нь хуучин ЗСБНХУ-ын хувьд түүхэн үйл явдал болсноос гадна дэлхий дахин, олон ард түмэнд томоохон өөрчлөлт авчирсан билээ. Тэрээр монголын ард түмний сэтгэлд шинэчлэл, өөрчлөн байгуулалт, ардчиллын бэлгэ тэмдэг болон үлдсэн болно” гэжээ.