Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД болон ЗГХЭГ-ын даргыг хэсэг хугацаанд хавсран хийх тохироотой ЗГ-ын гишүүнээр томилогджээ

Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД болон ЗГХЭГ-ын даргыг хэсэг хугацаанд хавсран хийх тохироотой ЗГ-ын гишүүнээр томилогджээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга болсон. Иймд эрх барьж байгаа тус намын ЕНБД-д хэн томилогдох бол гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарал татсан сэдэв болоод байна.

Харин зарим эх сурвалжууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тус албан тушаалд томилогдож магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.

Тэгвэл МАН-ын удирдах түвшний зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо ойрын хугацаандаа хийгдэхгүй бөгөөд Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга болон МАН-ын ЕНБД-ын албан тушаалыг хэсэг хугацаанд хавсран хийх тохироотой Засгийн газрын гишүүнээр томилогдсон” гэсэн мэдээллийг өгч байна. Сонирхуулахад, МАН-ын дүрэмд “Намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг намын дарга бага хуралдаа оруулна” гэж заажээ. Энэ утгаараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэнийг намынхаа ЕНБД-аар сонгох эсэхээ шийднэ гэсэн үг юм.