Яам, агентлагийн дунд, доод албан тушуултнуудыг сэлгэн томилж ажиллуулахаар болжээ

Яам, агентлагийн дунд, доод албан тушуултнуудыг сэлгэн томилж ажиллуулахаар болжээ

Хүнд суртал, авлигыг халах зорилгын хүрээнд Байгаль орчны аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагад ажиллаж буй дунд, доод шатны албан хаагчдыг сэлгэн шилжүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ. Тэрээр "Байгаль орчин аялал жуулчлалын салбарт удаж бугширсан, хүнд суртлын оргил нь болсон дунд, доод шатны албан тушаалтнуудыг сэлгэн, шилжүүлж эхэллээ" гэсэн байна. Уг ажил өөр яамдад ч үргэлжлэх бөгөөд олон жил ажилласан дунд, доод шатны албан хаагчдыг өөр яам, агентлагт сэлгэх ажиллуулах юм байна.