"УИХ-ын даргын зөвлөл"-өөс Д.Ганбатыг хасаж, АН-ын бүлгийн даргын хувиар О.Цогтгэрэлийг нэмжээ

"УИХ-ын даргын зөвлөл"-өөс Д.Ганбатыг хасаж, АН-ын бүлгийн даргын хувиар О.Цогтгэрэлийг нэмжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн хуралдаж, О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон.

Улмаар тэднийг шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс уншиж танилцуулснаар тэдний шийдвэр албажсан. Харин Д.Ганбат, С.Эрдэнэ нарын УИХ дахь АН-ын бүлгийг тарааж “Зөвлөл” байгуулж байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл тэдний шийдвэр хүчин төгөлдөр бус бололтой.

Учир нь “УИХ-ын даргын зөвлөл”-ийн гишүүдийг шинэчлэн баталсан байна. Тодруулбал, тус зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцорсон гэж үзэн хасаж, О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувиар нэмжээ. Сонирхуулахад, УИХ-ын даргын зөвлөл нь чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал зэргийг гаргадаг парламентын нэг чухал бодлогын бүтэц юм.