"Анги нь хүрэлцэхгүйн" улмаас чихэлдэн суудаг ЕБС-ийн хүүхдүүдийн зовлонг ЗГ-ын сайд нар мэдэртлээ чихэлдэж суужээ

"Анги нь хүрэлцэхгүйн" улмаас чихэлдэн суудаг ЕБС-ийн хүүхдүүдийн зовлонг ЗГ-ын сайд нар мэдэртлээ чихэлдэж суужээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрын танхим 21 сайдтай болон өргөжиж, ихэнх нь УИХ¬-ын гишүүдээс бүрдсэн. Харин тэд өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын ээлжит хуралдаа сууж, Ерөнхий сайдтай Л.Оюун-Эрдэнэтэй нийлээд нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй, хурлын ширээн дээр багтаж ядан, чихэлдэн сууж хуралджээ.

Үүнийг харсан зарим иргэд, “сайд нар анги танхим нь хүрэлцэхгүйн улмаас сурагчийн нэг ширээ дээр гурвуулаа чихэлдэн сууж, хичээлээ ЕБС-ийн хүүхдүүдийн зовлонг биеэрээ амсаж үзлээ” хэмээн хошигнож байна. Маргааш /2022.09.01/ 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ жилийн хувьд хичээлийн анги, танхимын хүрэлцээ муугаас гурван ээлжээр хичээллэж байгаа Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ нийслэлд нэлээдгүй байгаа юм. 

Засгийн газрын ээлжит хурал. 2022.08.31