Д.Амарбаясгалан: Хэмнэлтийн  хуулиар автомашины хэрэглээг хязгаарласнаар 268.4 сая төгрөг хэмнэсэн

Д.Амарбаясгалан: Хэмнэлтийн хуулиар автомашины хэрэглээг хязгаарласнаар 268.4 сая төгрөг хэмнэсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ болсон. Хуралдаанаас гарсан шийвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зорилт болоод буй төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ярилцлаа. Төр, иргэн хоорондын харилцааг ойртуулах, төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг болох зэрэг дээр онцгой анхаарч байгаа. 2022 оны дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн  хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан.

Үүнд, 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гарахаар тооцоолжээ. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжил, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 268.4 сая төгрөг хэмнэсэн.

Үүнээс гадна төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах зорилтууд хангалттай түвшинд хүрэхгүй байна Засгийн газар үзсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу амьдралд илүү нийцүүлэх алхыг хийхээр болсон. Мөн Засгийн газрын зүгээс иргэнтэй илүү ойр байх бодлогыг хэрэгжүүлнэ. Бидний тооцоогоор ойрын хоёр сарын дотор Ерөнхий сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрд амьдарч байгаа иргэдийнхээ санал бодлыг хүлээн авдаг, түүнийг шийдвэрлэх үүрэг чиглэлийг шат шатны албан тушаалтанд өгдөг болохын төлөө бид үйл ажиллагаагаа зориулна” гэв.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө