Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Г.Нандинжаргал, Б.Насантогтох нарыг чөлөөллөө

Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Г.Нандинжаргал, Б.Насантогтох нарыг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан онцлох шийдвэрүүдийг танилцууллаа.

Хуралдаанаар Г.Батсуурийг ХХААХҮЯ-ны дэд сайдын үүрэгт ажлаас, Ж.Бат-Эрдэнийг ЗТЯ үүрэгт ажлаас, Б.Болор-Эрдэнийг ЦХХХЯ төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Б.Насантогтохыг ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Мөн шинээр томилогдсон дэд сайдад Б.Болор-Эрдэнийг ЦХХХЯ-ны дэд сайдад, Л.Халтарыг ЗТХЯ-ны дэд сайдад, Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮЯ-нй дэд сайдад, тус тус томиллоо.

Түүнчлэн Ч.Золбаярыг ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргад, Н.Тавинбэхийг ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргад тус тус түр томилов. Мөн Х.Бадамсүрэнг Эрдэнэс Монгол ХК зэс металл группийн даргад томилогдсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаас чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилох үүргийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өглөө.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө