Н.Учрал: НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн загвар орон гэж зарлана

Н.Учрал: НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн загвар орон гэж зарлана

Өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх болоод авлигын индексийг бууруулахад голлох чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ. Нитийн мэдээллийн хувьд зарим мэдээллийг нээлттэй болгох тухай бусад яам салбартай хамтран ажлыг хийж хэрэгжүүлнэ. Иргэн таны мэдээллийг төр ямар зорилгоор ашигласан талаарх мэдээллийг өөрсдөө мэдэх ёстой. Бүр Улсын онцгой комиссоос хүлээж авч буй орон сууцны дүгнэлттэй иргэд, оршин суугчид танилцах бүрэн эрхтэй болсон. Мөн тоон гарын үсгийг хурдлуулах шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 260 гаруй мянган тоон гарын үсэг тараагдсан байна. Үүггээр дамжуулан гэрээсээ банкны үйлчилгээ авах болно. Энэ мэт ажлууд хэрэгжсэнээр төрийн хүнд суртал, авлигын индекс буурах бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Энэ есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Цахим хөгжил харилцаа холбооны яам, НҮБ-тай хамтран ОУ-ын хурал зохион байгуулах үеэр Монгол Улс цахим шилжилтийн загвар орон болсон гэдгийг зарлана” гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө