Ч.Хүрэлбаатар: Мөнгөний бодлогыг цаг алдалгүй чангаруулах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн

Ч.Хүрэлбаатар: Мөнгөний бодлогыг цаг алдалгүй чангаруулах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн

Өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наймдугаар сарын дундаж байдлаар авч үзэхэд инфляцын түвшин 14.1 хувьтай болсон байна. Үүнд мах, хүнсний ногооны үнийн бууралт голлож нөлөөлсөн. Энэ бол улирлын шинж чанартай шалтгаан. Харин манай улсад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн жилээс нэг тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд төгрөгийн ханшийн сулрал, инфляцад нөлөөлөх голлох хүчин зүйл болох эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын бодлогыг мөнгөний бодлоготой үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн” гэлээ.