Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгджээ. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд асан З.Мэндсайханг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагчаар томилжээ. Харин Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, харин түүний оронд н.Золбаярыг сэлгэн томилсон байна.
