Засгийн газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрээс Х.Бадамсүрэнг чөлөөлж, оронд нь Г.Ёндонг томилж магадгүй байна

Засгийн газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрээс Х.Бадамсүрэнг чөлөөлж, оронд нь Г.Ёндонг томилж магадгүй байна

Өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын ээлжит хурлаар хэд, хэдэн томилгоо хийгдэнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.08.30/ ажлаа өгсөн Л.Халтар, З.Мэндсайхан нарыг үргэлжлүүлээд дэд сайдаар яамандаа ажилла гэсэн саналыг тавьсан гэж байгаа. 

Иймд өнөөдрийн Засгийн газрын хурлаар зарим яамдуудын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, шинээр томилж магадгүй байна. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Уул уурхайн сайд асан Г.Ёндонг томилох асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж магадгүй гэлээ.