Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилохоор болжээ

Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилохоор болжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны дэд сайдаар томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. Түүний хувьд 2020 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн жил Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон залуу боловсон хүчин юм. 

Мөн Засгийн газрын өмнөх бүрэлдэхүүнд ажиллаж байсан хэд, хэдэн сайдыг яаманд нь дэд сайдаар үлдээж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Мэдээллийг ЭНД дарж унших.