Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа зарим “Дан дээл”-тэй сайдуудаа албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд УИХ-ын гишүүдийг томилсон. Тэгвэл огцорсон сайдуудыг “яамныхаа дэд сайдаар ажиллаж, эхлүүлсэн ажлаа дуусга” гэсэн саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.08.30/ тэдэнд тавьсан байна.
Тухайлбал;
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
- Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдын албан тушаалд;
- Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг тус яамны дэд сайдад;
- Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны дэд сайдаар;
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг тус яамны дэд сайдаар ажиллах саналыг тус тус тавьжээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дээрх эрхмүүд зөвшөөрч хүлээн авбал маргааш /2022.08.31/ хуралдах Засгийн газрын ээлжит хурлаар дэд сайдуудын томилгоог хийх ажээ.