Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргын албан тушаалаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хүлээлгэн өгсөн Ц.Нямдорж байр, сууриа илэрхийлээ.
Тэрбээр "Шинээр томилогдож байгаа сайд нар УИХ-ын гишүүнээр хоёр, гурван удаа, зарим нь дөрвөн ч удаа ажилласан. Улс төрийн нөхцөл байдлыг сайн гадарлаж буй хүмүүс. Ажлаа сайн хийх байх гэж найдаж байна. Тал хувь нь үлдэж байгаа учраас Засгийн газрын ажил уламжлал гэдэг юмаа дагаад явчихна. Миний хувьд Намын Ерөнхий нарын бичгийн даргад ажлаа өгч буйдаа баяртай байна.
Хувийн амьдрал та нарт сонин биш. Би Монголын төрд 41 жил, их улс төрд ороод 32 жил болж яваа хүн. Намын түвшинд, УИХ-ын түвшинд, Засгийн газрын түвшинд удаан ажилласан цорын ганц хүн. Залуус ажлаа сайн хийх байх гээд, амжилт хүсээд явж байна даа" хэмээв.