Д.Ганбат АН-ын бүлгийн даргын өрөөг О.Цогтгэрэлд өгөхгүй хэмээн Төрийн ордны хамгаалалтын албанд ханджээ

Д.Ганбат АН-ын бүлгийн даргын өрөөг О.Цогтгэрэлд өгөхгүй хэмээн Төрийн ордны хамгаалалтын албанд ханджээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, Б.Бейсен нар хуралдаж УИХ дахь АН­-ын бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Улмаар тэднийг шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулсан нь “О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар сонгогдсон” гэдгийг баталгаажуулаад байна.

Харин С.Эрдэнэ, Д.Ганбат нар өчигдөр /2022.08.29/ мэдээлэл хийж “УИХ дахь АН-ын бүлгийг тарааж, зөвлөлийн даргаар Д.Ганбатыг томилсон” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр О.Цогтгэрэл төрийн ордны голын хоёр давхарт байх УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрөөг авах гэсэн Д.Ганбат үүнийг нь эсэргүүцэж Төрийн ордны хамгаалалтын албанд хандаад байгаа ажээ.