Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим сайдад АН-ын гишүүдээс томилох асуудал яригдсан ч, “санал албан ёсоор” танилцуулагдаж чадалгүй байсаар Засгийн газрын кабинетын бүтэц өнөөдөр /2022.08.30/ батлагдлаа.
Тодруулбал, “Энэ засгийн газарт АН орох уу” гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа, “Албан ёсоор шууд яригдаад өнөөдөр хэлэлцэх түвшинд орж ирсэн зүйл байхгүй ч гэсэн над дээр парламентын гишүүд орж ирж олон агуулгаар ярьж байгаа” гэж хариулсан юм.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Т.Доржханд: АН энэ засагт чинь орох юм уу? үгүй юм уу?
— ЗулханХонгор (@ZulkhanHongor) August 29, 2022
ЕСайд Л.Оюун-эрдэнэ:Албан ёсоор яригдсан зүйл бхгүй ч гишүүд над дээр орж ирж олон агуулгаар ярьж бгаа!
ЖАН-гынхан бүгд гүйж орж гуйлга гуйсан бололтой🤢🤮 pic.twitter.com/gV0ilvoU6m
Тэгвэл өчигдөр /2022.08.29/ болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орж хурлыг хаалттай болгоод “саналаа албан ёсоор” тавья гэсэн ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд бүлгийн хуралдаа орж ирж, “ирцээ бүрдүүлэхгүй байсан” тул асуудлыг хэлэлцэж чадаагүй гэх мэдээлэл байна. Учир нь Засгийн газрын хоёр сайдаар хэн, хэнийгээ томилуулах вэ гэдэг асуудлыг О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, Б.Бейсен нарын зургаан гишүүн урьдчилж ярилцаад дотроо шийдсэн байсан тул дээрх таван гишүүн нь хуралдаа ороогүй байж болзошгүй байна.