“Давхар дээл”-ийг хязгаарласан “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж болно” Үндсэн хуулийн заалтыг Цэц хүчингүй болгосон.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн тул С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар нарын парламентын есөн гишүүнийг сайдаар томилох шийдвэрийг МАН-аас гаргаад байна.
Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийнхөө 3.1.7-д Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар “Давхар дээл”-ийг хязгаарлана гэж оруулж сонгуульд ялалт байгуулж байжээ.
Энэ талаар УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хуудастаа, “МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.1.7 доо “Ерөнхий сайд болон 4-өөс илүүгүй УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана” гэж амлаад сонгуульд ялж. Өчигдөр Үндсэн хуулиа өөрчилж давхар дээлээ хязгаарлахаа болиод 22 сайдтай Засгийн газраа байгууллаа” хэмээн жиргэжээ.
МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.1.7 доо “ЕС болон 4-өөс илүүгүй УИХГ ЗГ гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана” гэж амлаад сонгуульд ялж. Өчигдөр ҮХ өөрчилж давхар дээлээ хязгаарлахаа болиод 22 сайдтай ЗГ байгууллаа. pic.twitter.com/j4REFjFVMV
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) August 30, 2022