УИХ-ын намрын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2022.08.30/ хаахаар болжээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар "Үндэсний аюулгүй байдал"-ын мэдээлэл, "Үндсэн хуулийн цэцийн тогтоол" болон "цаг үеийн асуудал"-ыг хэлэлцэхээр товлосон.
Товлосон ёсоор дээрх асуудлуудыг хэлэлцсэнээс гадна Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбоотойгоор Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөв.