Б.Бат-Эрдэнэ: Би спорт хариуцаж ажиллана /LIVE/

Б.Бат-Эрдэнэ: Би спорт хариуцаж ажиллана /LIVE/

Өнөөдөр /2022.08.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимыг 20 сайдтай байхаар дэмжээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар дэмжсэн. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Монголын үндэсний олимпын хороо бол олон жилийн түүхтэй үйл ажиллагаа нь жигдэрчихсэн тогтчихсон байгууллага. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, олимпын хорооны гишүүнээр маш олон удаа сонгогдож ажиллаж байсан. Бие тамир спорт, олимпын хөдөлгөөн, зүтгэлтнүүдтэй олон жил хамтарч ажиллаж байсан. Тийм учраас олимпын хороо, спортын холбоонууд бие тамирынхантай бол ямар нэгэн асуудал байхгүй. Харин улсын төрийн байгууллагын бие тамир улсын хороо өөрөө бие даасан ажиллагаагаа явуулна. Зөвхөн спортын салбарын төдийгүй бусад яамд, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах бид нарын өмнө маш том зорилт байна гэж үзэж байна” гэв.