LIVE: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ

LIVE: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр /2022.08.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцээ МАН-ын Удирдах зөвлөлдөө танилцуулж, дэмжүүлсэн. Ингэснээр Засгийн газрын шинэ кабинет Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай, 21 гишүүнтэй байхаар тогтож байна.

Харин яг одоо УИХ-ын чуулган хуралдаж, “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэж байна. Учир нь өнөөдөртөө багтааж сайд нар тангараг өргүүлж, оройдоо ажил хүлээлцэх ажлыг зохион байгуулах аж. Мөн шинээр томилогдсон сайд нар яамныхаа Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрөө санал болгосноор томилох асуудал ч яригдаж байгаа аж. Ингэснээр зарим яамдын дэд сайд, ТНБД нарт халаа, сэлгээ хийж магадгүй байна.