Өнөөдөр /2022.08.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцээ МАН-ын Удирдах зөвлөлдөө танилцуулж, дэмжүүлсэн. Ингэснээр Засгийн газрын шинэ кабинет Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай, 21 гишүүнтэй байхаар тогтож байна.
Харин Засгийн газрын хоёр сайдад “АН-ын гишүүдээс томилох” гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрээгүй тус асуудлыг хэлэлцэж чадаагүй тул Эрүүл мэнд /ЭМ/-ийн сайдаар С.Энхболд, Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайдаар Б.Мөнхбаатар нар цаашид Л.Оюун-Эрдэнийн танхимд үргэлжлүүлэх ажиллахаар болжээ.