Өнөөдөр /2022.08.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимыг 20 сайдтай байхаар дэмжээд байна. Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд эцсийн шатанд давхар дээлтэй асуудалд ганцаараа эсрэг санал өгсөн.
Энэ талаараа тайлбар өглөө. Тэрбээр, “Маш тодорхой хэлье. Ямар нэг сайдын асуудал огт яригдаагүй. Бидний зүгээс сайд өг гэж санал тавиагүй. Эрх баригч намаас ч бидэнд санал тавиагүй. Тавьсан ч гэсэн хүлээж авахгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Цаашдаа ч гэсэн улс орны эрх ашиг дээрээ нэгдэж байгаа зүйл дээрээ дэмжинэ. Харин улс орны эсрэг байх юм бол бид эсэргүүцээд явна гэсэн байр суурь нь дээр байгаа. Харин Т.Доржханд гишүүний хувьд гэвэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээж авах 57 кноп хэрэгтэй байхад яагаад ганцаараа эсрэг санал өгсөн юм бэ, нөгөө шүүмжлээд байсан гишүүд, шүүмжлээд байсан АН-ынхан чинь бүгдээрээ дэмжих санал өгчихлөө шүү дээ, та гомдчихсон юм уу, танд яам өгнө гээд хуурчихсан юм уу гээд ийм байдлаар хүмүүс гайхаад байх шиг байна. Огт тийм зүйл байхгүй. Би зарчим дээрээ л байна” гэв.
LIVE: