Өнөөдөр /2022.08.29/ Засгийн газрын шинэ танхимд ямар хүмүүс орж ажиллахыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж баталсан. Тэгвэл Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Засгийн газар Ерөнхий сайд, 21 гишүүнтэй, Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тусгаад байгаа ажээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. ЗГ Ерөнхий сайд, 21 гишүүнтэй, ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар тусгаад байна. pic.twitter.com/IEyCzhDS5L
— Монгол Улсын Засгийн газар 🇲🇳 (@zasag_mn) August 29, 2022