Өнөөдөр /2022.08.29/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимын “Дан дээлтэй” зарим сайд нарыг чөлөөлж, тэдний оронд УИХ-ын гишүүдийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Тодруулбал, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд З.Мэндсайханыг чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилох гэж байгаа юм. Тэгвэл З.Мэндсайхан ХХААХҮЯ-ны дэд сайдаар үлдэхээр болжээ. Мөн Засгийн газрын гишүүнээр томилогдохоор болсон УИХ-ын гишүүд тус бүрдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байгаа гэх мэдээлэл байна.
