Өнөөдөр /2022.08.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимыг 20 сайдтай байхаар дэмжээд байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүдийг Засгийн газрын сайдаар томилно гэж байгаа ч энэ талаар аль, аль нь “тодорхой мэдээлэл өгөхгүй” байна.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул тэд өнөөдөр /2022.08.29/ хуралдаж чадахгүй байгаа ажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Бейсен, Ш.Адьшаа нар хуралдахаар танхимд орсон ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын гурван гишүүн хуралдаа орж ирэхгүй, улмаар ирц нь “бүрдэхгүй” байгаа тул “АН-ын бүлгийн гишүүдээс Засгийн газрын сайдаар томилуулах” асуудлыг хэлэлцэж чадахгүй байгаа ажээ. Сонирхуулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 18 сайдын нэрийг танилцуулсан бөгөөд харин Эрүүл мэндийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын нэрийг танилцуулаагүй юм. Иймд тус хоёр яаманд АН-ын гишүүдээс томилж магадгүй байна.