МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ 14.00 цагт хуралдаж шийдвэрээ гаргасан бол, үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж мөн уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж дэмжигдсэн сайд нарын нэрсийг ISee.mn сайт мэдээлж байна.
Харин Засгийн газрын сайд нарын 50 хувьд нь өөрчлөлт орж буй бөгөөд одоогийн танхимаас "Дан дээл"-тэй тав, "давхар дээл"-тэй дөрвөн сайд үлдэхээр болжээ.
Тодруулбал, "Дан дээл"-тэй сайд нараас
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
- Соёлын сайд Ч.Номин,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ
"Давхар дээл"-тэй сайд нараас
- Шадар сайд С.Амарсайхан,
- Хууль зүйн сайд Х.Нямбаатар,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гэсэн дөрвөн сайд үлдэж байна.
Харин Засгийн газар шинээр орох сайд нарт
- Улаанбаатар хот хариуцсан сайдад Ж.Сүхбаатар
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан
- Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
- Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал
- Эдийн засгийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдад Б.Бат-Эрдэнэ
- Нийгэм хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
- Уул уурхайн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарыг сайдад дэмжсэн байна.
Харин Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яамны сайд нарын нэрс одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд АН-д үлдсэн байж болзошгүй байна.