ШУУРХАЙ: Засгийн газрын ШИНЭ САЙД-уудад дараах хүмүүсийн нэрийг Удирдах зөвлөлдөө оруулжээ

ШУУРХАЙ: Засгийн газрын ШИНЭ САЙД-уудад дараах хүмүүсийн нэрийг Удирдах зөвлөлдөө оруулжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ 14.00 цагт хуралдаж шинэ сайд нарыг дэмжих эсэхээр шийдвэр гаргана. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж мөн уг асуудлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх гэж байгаа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийхээ нэг хувилбарыг баталсан бөгөөд, тус мэдээллийг  www.isee.mn сайт хүргэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 50 хувьд нь өөрчлөлт орж буй бөгөөд одоогийн танхимаас "дан дээл"-тэй дөрөв, "давхар дээл"-тэй дөрвөн сайд үлдэж байгаа юм.

Тодруулбал, "Дан дээл"-тэй сайд нараас

  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
  • Соёлын сайд Ч.Номин,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  • Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,

"Давхар дээл"-тэй сайд нараас

  • Шадар сайд С.Амарсайхан,
  • Хууль зүйн сайд Х.Нямбаатар,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гэсэн дөрвөн сайд үлдэж байна. 

Харин Засгийн газар шинээр орох сайд нарт

  •  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,
  • Н.Учрал,
  • Б.Чойжилсүрэн,
  • Ч.Хүрэлбаатар,
  • Х.Болорчулуун- Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд
  • Б.Баттөмөр-Эрчим хүчний сайд
  • Ж.Ганбаатар-Зам тээврийн хөгжлийн сайд 
  • Б.Саранчимэг нар багтсан тухай мэдээлэв. Ингэхдээ, шинээр томилогдож байгаа сайд нарыг сонгохдоо төрийн хар хайрцагны бодлого, төрийн албаны мерит зарчимд /мэргэжил, ур чадварын шалгуураар шатлан дэвших тогтолцоо/ тулгуурлаж, хоёроос доошгүй удаа сонгогдсон, байнгын хороо толгойлж байсан хүмүүсийг дэвшүүлжээ.

Харин АН-д

  • Тэргүүн Шадар сайд,
  • Барилга хот байгуулалтын яамыг өгч байгаа аж /Одоогоор нэр тодорхойгүй/. 

Харин Засгийн газрын энэ бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлөөс өөрчлөлт оруулж магадгүй байна.