Ө.Энхтүвшин: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг маргааш хэлэлцэж Ерөнхийлөгчид өргөн барина  

Ө.Энхтүвшин: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг маргааш хэлэлцэж Ерөнхийлөгчид өргөн барина  

Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн. 

Тэгвэл допинг хэрэглэсэн дээрх хоёр бөхийн асуудлыг маргааш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж хэлэлцэхээр болжээ. 

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй гэж мэдэгдсэн. Харин нэг нь хамрагдсан. Шинжилгээнд хамрагдсан бөхийн Б сорьцын хариу ирсэн. Э.Оюунболд аварга хуулийн байгууллагад хандсан байсан. Түүний зарим нь буцаж байгаа юм байна лээ. Маргааш Үндэсний хороо хуралдаад шийдвэр гаргана. Үндэсний бөхийн салбар хорооны саналыг маргаашийн хуралдаанаар хэлэлцсэний дараа цол хураах, барилдах эрхийг хасах, допинг хэрэглэсэн бөхөд унасан цол, чимэгийг өгөх зэрэг асуудлыг шийдвэрлээд Ерөнхийлөгчид өргөн барина” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө