Өнөөдөр /2022.08.29/ АН-аас мэдээлэл хийж, УИХ дахь АН-ын бүлгийг тарааж “АН-ын зөвлөл” байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын томилж байна гэж С.Эрдэнэ нар мэдэгдсэн.
Учир нь өнгөрсөн долоо хоногт Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен, Ц.Туваан, Н.Ганибал нарын зургаан гишүүн хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулж, О.Цогтгэрэлийг томилж АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн тул дээрх гишүүдийг АН-ын гишүүнчлэлийг нь хассан гэж буй. Харин О.Цогтгэрэл нар төрийн ордонд хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар С.Эрдэнэболд томилжээ.