"Зам тээврийн салбарын төслүүдийг хэрэгжүүл" гэсэн тохироотойгоор Б.Чойжилсүрэнг Зам тээврийн сайдад томилохоор болжээ

"Зам тээврийн салбарын төслүүдийг хэрэгжүүл" гэсэн тохироотойгоор Б.Чойжилсүрэнг Зам тээврийн сайдад томилохоор болжээ

Засгийн газарт орж ажиллах шинэ сайд нарын нэрс өнөөдөр /2022.08.29/ тодорхой болох мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Зам тээврийн сайдад томилох нь тодорхой болжээ.

Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд болох Дарханы замыг барих ажил, олон улсын чанартай төмөр замуудыг барьж дуусгахыг тулгаж байгаа аж. Хэрвээ эдгээр ажлыг хийж чадахгүй бол 2024 оны сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг нь Б.Чойжилсүрэнд мөн сануулсан байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх сайд нартаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхийг тулгаж байгаа ажээ.