Өнөөдөр /2022.08.29/ БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин болон МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлж байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, “Өнөөдөр албан ёсны хэлэлцээний хүрээнд Солонгос Монголын харилцааны асуудал, Солонгосын хойгийн асуудал, Бүс нутгийн асуудал, ОУ-ын салбарт хамтран ажиллах зэргээр өргөн цар хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Нэгдүгээрт Монгол Солонгосын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр нэгдмэл байр сууриа дахин нотоллоо.
Энэ хүрээнд энэ оны сүүлээр хоёр улсын ЗГ-ын хоорондын зургадугаар хорооны хуралдааныг хийх мөн гадаад харилцааны яам хоорондын стратегийн зөвлөлт уулзалтын анхдугаар уулзалтыг зохион байгуулахаар боллоо.
Ирээдүйд Солонгос Монголын харилцааг үр дүнтэй харилцаа болоход хамтран ажиллана. БНСУ-д Монгол иргэд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчилж, агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллана. Хоёрдугаарт манай хоёр орон эдийн засгийн аюулгүй байдлын эрэн үеийг угтан нийлүүлэлт зэрэг эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг бодит хамтын ажиллагаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Бид түүнчлэн уул уурхай, эрдэс баялаг, тээвэр, шинэ хот байгуулах зэрэг дэд бүтэц мөн байгаль орчинд ээлтэй технологи, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, хүнс хөдөө аж ахуй аюулгүй байдал зэрэг ажлуудад харилцан ашигтай тал дээр хамтран хөгжүүлэхээр боллоо. Эрдэс баялаг, уул уурхай салбарын хамтын ажиллагаа нь цаашид Монгол Солонгос хоёр оронд илүү бэхжүүлэн хөгжүүлэх ёстой салбар гэж бодож байна. Дэлхийд байгалийн баялгаар 10-т орох Байгалийн баялаг ихтэй Монгол орны хувьд цаашид Солонгосын нийлүүлэлтийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулахуйц гол орон юм” гэв.