Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин өнөөдөр /2022.08.29/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй.
Тэрбээр ирсэн даруйдаа зайсан толгойн аманд байдаг И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас 2001 онд “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд тус улсаас манай улсад ирсэн зочид, жуулчид хүндэстгэл үзүүлдэг билээ. И Тэ Жүн эмч нь 100 гаруй жилийн өмнө Монголд эмнэлэг байгуулан, олон хүний өвчин зовлонг анагаасан эмч бөгөөд түүний дурсгалд зориулж, хөшөө, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан ажээ.