Өнөөдөр /2022.08.28/ АНУ-ын хоёр байлдааны хөлөг онгоц Тайваний хоолойн олон улсын усан замаар дайран өнгөрсөн нь Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн энэ сарын эхээр Тайваньд хийсэн айлчлалын дараа анх удаа болж байгаа үйл явдал болж байгаа аж.
Энэ талаар АНУ-ын 7-р флотоос, “USS Antietam болон USS Chancellorsville хөлөг онгоцууд ердийн дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж байна” гэж мэдэгджээ. Нэнси Пелоси Тайваний арал дээр айлчлал хийсэн нь Хятад улсыг урд өмнө хийж байгаагүй томоохон цэргийн сургуулилт хийхэд хүргэсэн. Тэгвэл АНУ үүнийгээ “навигацийн эрх чөлөөний маневр” гэж нэрлэдэг бөгөөд Тайванийн хоолой руу хөлөг онгоцуудаа тогтмол илгээдэг байна.
Эх сурвалж: APnews.com