Украинаас урваж Оросын талд үйлчилж байсан гэх Аскяр Лайшев энэ сарын 11 /2022.08.11/-ны өдөр Донабасст явж байхдаа автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан хэрэг гарсан.
Түүний бөмбөгдөлтөд өртөж буй бичлэг өнөөдөр /2022.08.29/ дэлхий даяар цацагджээ. Ослын дараа эмнэлэгт хүргэгдсэн А.Лайшев хэд хоногийн дараа нас барсан юм. Тэрээр 2014 онд Луганскийн тагнуулын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Украины дотоодын аюулгүй байдлын албанд алба хааж байжээ. Түүнийг нас барсны дараа Украины үндэсний эсэргүүцэгчид "Бусадтай хамтран ажиллах нь зарим хүмүүсийн эрүүл мэндэд халтай гэдгийг дахин нэг удаа анхааруулъя. Тиймээс урвагчид өөрт нь шийтгэл ирэхгүй хэмээн найдах хэрэггүй" хэмээн мэдэгдсэн байна.
ВИДЕО: