Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах “Чингис хаан” зочид буудлын хашаан дотор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп 25 давхар найман блок бүхий орон сууцны хороолол барьж байгаа. Товчхондоо, Чингис зочид буудлыг бүхэлд нь хүрээлсэн орон сууцны хороолол босож байгаа нь тэр хэсгийн авто зам, цэвэр ус, бохирын шугам ачааллаа даахгүй гэж байгаа юм.
ВИДЕО:
Хамгийн ноцтой нь, хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй” гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн. Гэвч хотын төвд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группийн 25 давхар найман блок орон сууц барьж байгаа юм. Тэгвэл иргэн Б тус барилгын асуудлаар Барилга хот байгуулалтын яаманд гомдол гаргасан байна. Иймд тус яамнаас иргэн Б-д ирүүлсэн албан бичигтээ, “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Чингис зочид буудал”-ын хашаан дотор баригдаж байгаа найман блок 25 давхар барилга байгууламжид тус яамнаас барилгын ажлын зөвшөөрөл олгоогүй байна” гэсэн хариу илгээжээ.