МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Христийн шашны гол урсгал болох Католик сүмийн дээд тэргүүн бөгөөд Ромын их хамба лам Францискт саяхан бараалхжээ.
Учир нь Пап лам Францискийн мэдээллийг нийтэлдэг “Vatican News” твиттер хуудаст, “Лхагва гарагт Ромын пап Франциск Монгол Улсын Ерөнхийлөгч асан ноён Намбарын Энхбаярыг хүлээн авч уулзлаа” хэмээн мэдээлжээ.
Pope Francis met with Mr. Nambaryn Enkhbayar, the former president of #Mongolia, on Wednesday. pic.twitter.com/y31MQmymqh
— Vatican News (@VaticanNews) August 25, 2022
Харин энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр, “Манай Н.Энхбаярдипломатын мундаг алхам хийж, загалмайтны хамгийн том шашны тэргүүнтэй нь уулзан Монголоо бас дахин сануулж. Дэлхийд 1,3 тэрбум католик бий. Гэвч Паап инээж байхад Н.Энхбаяр баргар царайлж. Ийм царайг энд төрийн хүний шинж гэх ч, тэнд бол ууртай л харагдах. Гэхдээ л сайн байна” гэсэн байр суурийг өөрийн твиттертээ хуваалцжээ.
Манай НЭ дипломатын мундаг алхам хийж, загалмайтны хамгийн том шашны тэргүүнтэй нь уулзан Монголоо бас дахин сануулж. Дэлхийд 1,3 тэрбум католик бий. Гэвч Паап инээж байхад НЭ баргар царайлж. Ийм царайг энд төрийн хүний шинж гэх ч, тэнд бол ууртай л харагдах. Гэхдээ л сайн байна https://t.co/k6NKzM954B
— S.Bayar (@SBayar12) August 26, 2022