АНУ-ын Конгрессын нэг гишүүн БНХАУ-ын эсэргүүцлийг үл тоож, Тайваньд иржээ

АНУ-ын Конгрессын нэг гишүүн БНХАУ-ын эсэргүүцлийг үл тоож, Тайваньд иржээ

АНУ-ын Сенатын танхимын гишүүн М.Блэкберн өчигдөр /2022.08.25/ орой Тайваньд очжээ. Ингэснээр АНУ-ын конгрессын хууль тогтоогчид БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан тус аралд нэг сарын хугацаанд хийж байгаа гурав дахь айлчлал болж байна.  Тайванийн Ерөнхийлөгчийн ажлын алба, Гадаад хэргийн яамны мэдээлснээр, М.Блэкберн гурван өдрийн айлчлалынхаа хугацаанд Ерөнхийлөгч Цай Ин Вэнь болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, аюулгүй байдал болон эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг асуудлуудын талаар хэлэлцэх ажээ. 

Эх сурвалж: Washington Post