Санкт-Петербургийн баруун хойд хэсэгт орших “Портовая” хэмээх шингэрүүлсэн хийн үйлдвэр өдөр бүр ойролцоогоор 10 сая ам.долларын хий шатааж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар тус хийг өмнө нь Герман руу экспортлох байсан гэжээ.
Тодруулбал, зургадугаар сараас хойш судлаачид уг байгууламжаас ялгарах дулааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь хий шатаах, байгалийн хий шатаах зэргээс үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Мөн Охайогийн Майамигийн их сургуулийн хиймэл дагуулын мэдээлэл хариуцсан доктор Ж.Маккарти "Би Портовая үйлдвэрээс ийм их гал дүрэлзэж байхыг өмнө нь харж байгаагүй. 6 дугаар сараас эхлэн бид энэ асар том галыг харсан бөгөөд энэ нь хэвийн бус зүйл” гэжээ.
Эх сурвалж: BBC